Израиль Газын зурваст түр гал зогсоохыг зөвшөөрөв
Чихэнд чимэгтэй
2024-08-30
Газын зурваст полио вирусийн халдвар тархсантай холбогдуулан бага насны хүүхдүүдэд вакцин хийх шаардлагатай болсон тул ДЭМБ-аас гаргасан гал зогсоох хүсэлтийг Израилийн тал хүлээн авлаа. Газын зурвас, Зүүн эргийг хариуцсан ДЭМБ-ын төлөөлөгч Рик Пийпэркорны өчигдөр мэдээлснээр Израилийн тал есдүгээр сарын нэгнээс эхлэн гурав хоногийн хугацаагаар тус бүр гурван удаа гал зогсоохоор болжээ. Энэ шийдвэр нь Газын зурвасын төв, өмнөд, хойд хэсэгт дараалан хэрэгжих аж. Нэг удаагийн вакцинжуулалт нь долоон цаг үргэлжилж нийтдээ 640 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Халдварт полио вирус нь ихэвчлэн бохир усаар дамждаг, хүндэрсэн тохиолдолд өвчтөн саажиж, амь насанд нь аюул учирдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.